Монгол ардын ёс заншлаас...

Хүүхэд төрөхөд болон, Хүүхдийн даахь үргээхэд...

Хүүхдийг төрсний дараа 3-7 хоногт нь угаадаг... Зар тарааж урилга өгдөггүй... Эх барьж авсан эх нь заавал ирж угаалгын ёсыг удирдана... Хүүхдийг эхлээд хар цайгаар, дараа нь махны шөлөнд угаадаг... Авсан эх өлгийдөн нэр өгнө... Эрэгтэй хүүхэд бол баруун чихэнд нь 3, эмэгтэй хүүхэд бол зүүн чихэнд нь 3 шивнэн хэлдэг ёстой ажээ... Угаалганд ууц тавьдаг... Гуяны шаант чөмгийг "Хүүхдийн хувь" гэх төрүүлсэн эх иднэ... Шагайг авалгүй, чөмгийг ташилгүйгээр хойт авдартаа хадгалдаг заншилтай....

Хүүхдийн даахь үргээхэд:

Хүүхдийн үс авахдаа эрэгтэй хүүхдийг 3, 5 насанд, эмэгтэй хүүхдийг 2,4 насанд нь даахийг нь үргээдэг... Энэ нас хүртэл үсийг задгай явуулах ба угаар нь боодог... Өдрийн сайныг сонгон ах дүү, садан төрөл, найз нөхдийн хүрээнд идээ ундаа бэлтгэн өрөвлөг үргээх ёслолыг хийдэг.... Хүүхдийн үсэнд эхлээд модон хайчаар ивээл жилтэй хүн хүрдэг учиртай, дараа нь хадаг уясан хайчаар зочид гийчид үсэнд хүрч хайчилдаг... Хүүхэд нар зөв тойрон явж үсээ авахуулдаг ёстой... Авсан үсийг хадгийн үзүүрт боож хадгална... Хүн бүр үсийг нь авах үедээ бэлэг дэмбэрэлийн үг хэлдэг, хүүхдэд бэлэг гардуулдаг... Хамгийн сүүлд лам хүн хүүхдийн үсийг бүгдийг нь авна... Хүүхэд тогтдоггүй айлын хүүхдийн үсийг нь багад нь авдаггүй, угаалга хийдэггүй, этгээд сонин нэр өгдөг бжээ....

Хүүхдийн үс авахад сайн өдрүүд:
- Шинийн 3нд баясгалан болох,
- 4нд баян, ноён болох,
- 7нд маш сайн,
- 8нд нас уртасна,
- 9нд эрхэм сайн.
- 11нд нэр зэрэг олох,
- 12нд цэцэн мэргэн болох
- 13нд маш сайн
- 14нд эд олох, авах
- 15нд маш сайн.
- 16нд тус ашиг олох,
- 19нд сайн ерөөлтэй,
- 22нд эрхэм сайн
- 23нд маш сайн,
- 25нд эд буян олох.
- 27нд өлзийтэй сайн болно....

Энгэр зөрүүлэх ёсон...

Монголчууд ивээл бус жилтэй хүнтэй энгэр зөрүүлэхийг эрс цээрлэхийн зэрэгцээ харш жил, улирал, сар, од, гариг, цаг тохиосон өдөр ихэд цээрлэдэг уламжлалтай байв... Төрөл садны аль нэг нь нас барахад 49 хоногийг нь өнгөртөл энгэр зөрүүлдэггүй бсан... Сүнс шинийн 28нд бэлгэнд, 15, 30нд хүний бүх биенд явдаг тул эдгээр өдрийг цээрлэдэг... Шинийн 15ны сар тэргэл болж дэлхийд ойртсоны учир...

Энгэр зөрүүлэхэд ээлтэй сайн гариг:
Хулгана жилтэнд - Буд, Лхагва
Үхэр - Санчир, Бямба
Бар - Бархасвад, Пүрэв
Туулай - Бархасвад, Пүрэв
Луу - Санчир, Бямба
Могой - Ангараг, Мягмар
Морь - Ангараг, Мягмар
Хонь - Санчир, Бямба
Бич - Сугар, Баасан
Тахиа - Сугар, Баасан
Нохой - Санчир, Бямба
Гахай - Буд, Лхагва тус тус сайн бдаг...

Энгэр зөрүүлэхэд харш гариг:
Бар, туулай жилтнүүд сугар гаригт энгэр зөрүүлбээс өвдөг, бэлхүүсээр өвчилдэг болно... Могой, морь жилтэн буд гаригт энгэр зөрүүлбээс бөөр, хөл өвддөг болно... Бич тахиа жилтнүүд ангараг гаригт энгэр зөрүүлбээс зүрх, эгэм далаар хөшдөг өвчин олох... Гахай хулгана жилтэн санчир гаригт энгэр зөрүүлбэл ходоод, ам гэмтдэг өвчин олох... Хонь, нохой, үхэр, луу жилтнүүд бархасбад гаригт энгэр зөрүүлбээс толгой, хоолой өвддөг болно...

Энгэр зөрүүлэхэд харш хүмүүс:
Бар, туулай жилтнүүд бич, тахиа жилтэнтэй энгэр зөрүүлбээс төмөр саа тусч, хамар муруйх... Могой, морь жилтнүүд гахай, тахиа жилтэнтэй энгэр зөрүүлбээс усан саа тусч, бөөр нь татаж бөгтөр болох... Бич тахиа жилтэй хүмүүс могой, морь жилтэнтэй энгэр зөрүүлбээс гал саа тусч, хэл нь татах... Гахай, хулгана жилтэй хүмүүс хонь, үхэр, луу, нохой жилтэнтэй энгэр зөрүүлбээс шороон саа тусч, гар тахийх... Хонь, нохой, үхэр, луу жилтэй хүмүүс бар, туулай жилтэнтэй энгэр зөрүүлбээс модон саа тусч, нүд гэмтэнэ...


Шинэ гэр барих ба гал голомт засах өдөр...

Шинэ гэр барихуйд шинийн 3,7,11,13,14,15,17,19,25ны өдрүүдэд нийтлэг сайн... Ням гариг 10,20,22,30ны өдрүүдэд муу, бусдад жирийн хэмээнэ... 28 одноос 2,3,6,7,10,11,12,13,14,15,20,21 дошин 22,23,24,26ны өдрүүд эрхшээсэн өдөрт сайн...
Харин 0,8,16,18,25 одтой өдрүүд муу болой... Нэн сайн нь Балжинням, Дашнямтай өдрүүд... Гал голомт засахуйд шинийн 2,,7,8,12,13,18,19,22,23,27ны өдрүүд сайн... Ням, даваа, пүрэв, баасан, бямба гаругууд сайн... Мягмар, Лхагвад муу.... Одноос 2,4,7,10,11,12,24 однууд эрхшээсэн өдрүүд сайн... Харин 5,8,9,13,18,19,22,25,26 одтой өдөр муу болой....


Бэр авах, өгөхөд сайн, харш муу сарууд...

Тайлбар: Эдгээр сар нь билгийн тооллын сар болно... Билгийн цаг тооллын 1р сар нь хаврын эхэн, бар сар, 12р сар нь өвлийн адаг үхэр сар болно... Хар муу сард бэр болгон охиноо өгөх, бэр буулгах зайлшгүй учрал гарвал бэр хүргэх, бэр буулгах ёсыг үйлдэгсэд замд гарахдаа Бундхорол заавал авч явахын хамт цээр гаргах "Ум агаа ни, Ага ни а жи ла ман да лээ, Ман да лээ, Ма еи суухаа" тарнийг уншвас цээргүй болдог ёсон буй ажээ...

Бэр боогчийн төрсөн жил:

Морь, Хулгана:
Бэр авахад сайн сарууд нь: 6,12 - Их өлзийт сайн; 1,7 - Бага өлзийт сайн;
Бэр авах, өгөхөд харш муу сарууд нь: 2 - Бэрийн хадам эцэг эхэд харш муу; 3,9 - Бэрийн эцэг эхэд харш муу; 4,10 - Эр нөхөрт нь харш муу; 5,10 - Бэр болоочид нь харш муу....

Үхэр, морь:
Бэр авахад сайн сарууд нь: 5,11 - Их өлзийт сайн; 10,4 - Бага өлзийт сайн;
Бэр авах, өгөхөд харш муу сарууд нь: 3,9 - Бэрийн хадам эцэг эхэд харш муу; 2,8 - Бэрийн эцэг эхэд харш муу; 1,7 - Эр нөхөрт нь харш муу; 6,12 - Бэр болоочид нь харш муу....

Бар, Бич:
Бэр авахад сайн сарууд нь: 5,8 - Их өлзийт сайн; 3,9 - Бага өлзийт сайн;
Бэр авах, өгөхөд харш муу сарууд нь: 4,10 - Бэрийн хадам эцэг эхэд харш муу; 5,11 - Бэрийн эцэг эхэд харш муу; 6,12 - Эр нөхөрт нь харш муу; 1,7 - Бэр болоочид нь харш муу....

Туулай, Тахиа:
Бэр авахад сайн сарууд нь: 1,7 - Их өлзийт сайн; 6,12 - Бага өлзийт сайн;
Бэр авах, өгөхөд харш муу сарууд нь: 5,11 - Бэрийн хадам эцэг эхэд харш муу; 4,10 - Бэрийн эцэг эхэд харш муу; 3,9 - Эр нөхөрт нь харш муу; 2,8 - Бэр болоочид нь харш муу....

Луу, Нохой:
Бэр авахад сайн сарууд нь: 4,10 - Их өлзийт сайн; 5,11 - Бага өлзийт сайн;
Бэр авах, өгөхөд харш муу сарууд нь: 6,12 - Бэрийн хадам эцэг эхэд харш муу; 1,7 - Бэрийн эцэг эхэд харш муу; 2,8 - Эр нөхөрт нь харш муу; 3,9 - Бэр болоочид нь харш муу....

Могой, Гахай:

Бэр авахад сайн сарууд нь: 3,9 - Их өлзийт сайн; 2,8 - Бага өлзийт сайн;
Бэр авах, өгөхөд харш муу сарууд нь: 1,7 - Бэрийн хадам эцэг эхэд харш муу; 6,12 - Бэрийн эцэг эхэд харш муу; 5,11 - Эр нөхөрт нь харш муу; 4,10 - Бэр болоочид нь харш муу....

Бэр гуйхдаа хэллэг үг:
Буга намнаач нь манайд, булга зүйгч нь танайд, эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд танайд бгаа юм бна... Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж, өнөөдрийн өдрийг үүрдийн дээд өдөр гэж үзэж айл гэрийн гал голомтыг бадрааж явах өрхийн тэргүүн хүү: ......... - дээ охин: ........ -г тань хүний хань үрийн эх, айл гэрийн эзэгтэй болгохоор хүрэлцэн ирж гуйж бгааг минь хүлээн авч болгооно уу?

Бэр гуйхад хэлэх хариу үг:
Түмэн өлзий бүрдсэн төр улсыг бататгасан төгс их жаргалын эн сайн сайхан өдөр айл гэрийн гал голомтыг бадрааж явах өрхийн тэргүүн хүү: ......... - дээ, охин: .......... -г маань хань ижил болгохоор бэр хүсэн гуйж бгаа Та бүхнийг хүндэтгэлтэйгээр баярлан хүлээн авч бна... Та бүхний хүсэлт гуйлтын тааллын ёсоор болгож, санасан хэргийг тань сэтгэлчлэн бүтээж бгаадаа бид бүхэн баяртай бна...
Хурмаст тэнгэрийн жигүүртэн өд сөдөө ургахаар жигүүрээ дэлгэн оддогийн адилаар охин маань ертөнцийн жам хувь тавилангаа дагаж, өөрийн төрж өссөн гэрээ орхиж, айл гэрийн гал голомтыг бадрааж явах хос 2 баганын 1 болж бна... Төрдөө өрх гэрээ, түмэн олонд үр хүүхдээ нэмэрлэх, айл гэрийн хос багана болсон 2 хүүхэддээ эх орондоо үнэнчээр зүтгэн үнэлэгдэж, түмэн олондоо хайрлагдаж, идэж уух, өмсөж зүүхээр элбэг дэлбэг хангалуун, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэж явахыг хүсч бна....


start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

тэнэг, мангар
gantsetseg (зочин)

dajgvil yum bna dahij shiniig hiigeerei

Хандаа (зочин)

бэр боогч гэж хэнийг хэлж байгаан бэ? Манай дүү эрэгтэй морь жилтэй. Тэгээд бид нар бэр гуйх гэж байгаан. Хэдэн сард сайн бэ?

amgaa (зочин)

heregtei yum bichsen bna bayarlalaa
odoo jaahan zuwluguunuud nemchuul ih aytaihan blog bnaaa
thanks

Зочин

Баярлалаа нэмж ихийг оруулаарай

хорлоо (зочин)

bayrlaa goe zvil niitelsen bna ahiad shine shine zvil niitlerei

horloo (зочин)

goe zvil niitelsen baina ahiad ilvv ihiig niitlerei bayrlaa.

хорлоо (зочин)

bayrlaa goe zvil niitelsen bna ahiad shine shine zvil niitlerei.

Зочин

гоё

Suvdmaa (зочин)

Mash ih bayarlalaa. Minii heden odor net-d suugaad oldohgui bsan ber guihad heldeg ug end bj bn. Yostoi ih bayarlalaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)